Ялалтын буухиа үргэлжилнэ

...Н.Түвшинбаяр хагас шигшээ барилдаанд Азербайжаны Мовлуд Миралиевтай барилдахаар дэвжээнд гарлаа. Хоёр бөх таван минутын турш барилдсан ч ялагч тодорсонгүй.
...Н.Түвшинбаяр хагас шигшээ барилдаанд Азербайжаны Мовлуд Миралиевтай барилдахаар дэвжээнд гарлаа. Хоёр бөх таван минутын турш барилдсан ч ялагч тодорсонгүй. Дүрэм ёсоор цаг сунгаж барилдав. Нэмэлт таван минутад хэн түрүүлж оноо авсан нь ялалт байгуулдаг билээ. Барилдаан эхлэхэд Н.Түвшинбаяр өм сөх, бусгах мэхийн оролд лого хийсэн ч үнэлгээ авсангүй, өөрөө ч алдсангүй. Олон оролдлогоос нэ мэлт цагийн 1.49 минутад хийсэн өмсөх мэх амжилттай болж манай бөх олимпийн мөнгөн медалийг халаасаллаа. Аваргын төлөө Казахстаны Асхат Житкетэй хүч үзэв. Манай бөх тун дайчин, зоримог, ухаалаг барилдаж, өмсөх мэхээр өр сөлдөгчөөсөө вазари, улмаар хоёр юко үнэлгээ авч, ялалтаа баталгаажууллаа. Харин цаг дуусахад ердөө 11 секунд дутуу байхад манай бөхийг торгосон нь барилдааны чанарт нөлөөлс өнгүй. Барилдаан дуусч 44 жил хүсэн хүлээсэн олимпийн аварга төрөв. Тэмцээний сугалаанаас харахад хамгийн хүнд барилдаан хийх нь Н.Түвшин баяр байв. Нэгдүгээр той рогт Японы алдарт бөх К.Сузукитэй таарсан нь олон хүний итгэлийг алдруулж байлаа. Гэвч түүнийг цэвэр, улмаар БНСУ-ын бөх Афины олимпийн мөнгөн медальт Жан Сун Хог кока үнэлгээгээр ялж аваргын замаа зассан билээ. Наадмын од орсон бөх унадаггүйтэй адил аваргыг хожсон Түвшээг энэ өдөр хазайлгах хүн байсангүй. Ийнхүү монгол түмэн, Монгол Улсын Үндэсний шигшээ баг 44 жилийн турш хүлээсэн олимпийн алтан медаль, олим пийн аварга гэсэн эрхэм алдрыг “Бээжин-2008” наадмын зургаа дахь өдөр хүртсэн билээ. Монгол Улсын Хөдөлм өрийн баатар, Гавьяат тамир чин Н.Түвшинбаярын эх лүүл сэн ялалтын буухиа “Лон дон-2012”-т ч үргэлжилнэ гэдэгт монгол түмэн итгэсээр байгаа.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (202.126.91.144)

    2012-03-21

    Түвшинбаяр жинхэнэ үндэсний бахархал 8сарын 14 нд бүх монголчуудын сэтгэлийг тэнийлгэсэн шүү хошой аварга болоорой