АНУ, Британи Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардав
- 2012-03-15
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Британий Ерөнхий Сайд Дэвид Камерон цөмийн хөтөлбөрөө зогсоох асуудлаар Ираны эсрэг хүчээ нэгтгэлээ. Хоёр орны удирдагчид өчигдөр Цагаан Ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ийнхүү санал нэгдсэн байна. 

Тус асуудлаар Израилийн Ерөнхий Сайд Бенжамин Нетаняаху өнгөрсөн долоо хоногт “Манай улс цаашид олон улсын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар авч хэрэгжүүлэх дорвитой алхмыг хүлээж чадахгүйд хүрж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Ноён Камерон Иран олон улсын тавьж буй шаардлагыг даруйхан хүлээж авах хэрэгтэй. Эс бөгөөс Британи АНУ-тай хамтарч, улс төрийн болон эдийн засгийн дарамт шахалтыг Иранд үзүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)