Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг гуравдахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

   Төслийн хүрээнд НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

    Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмийг суурилуулж өгснөөрөө онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (43.228.130.186)

    2019-02-25

    Өмнөх нь гэж газар хөдлөлтийн чичирхийллийг буруу мэдрүүлдэг тийм л төхөөрөмж байсан шүү дээ. Хэзээ газар хөдлөлт тийм байсан юм. Яахавдээ юм мэдэхгүй хүмүүс өмнөх төхөөрөмж нь байсан гэж хэлээд л байна, Япончууд та н араас л илүү мэдэж байгаа байлгүй.

  • зочин (43.242.243.221)

    2019-02-25

    Урд нь,байсан,шүү ,дээ.