Нийслэлийн Засаг даргын томилгооны асуудлаар АН 2 дахь удаагаа завсарлага авлаа
- 2019-02-26
- Улаанбаатар
- 0

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан төлөөлөгчдийн 60 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулан баталлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн юм. Харин заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа. НИТХ-ын ээлжит бус хуралдааныг эхлэхтэй зэрэгцээд хуралдааны танхимын гадна "шударга ёсыг шаардсан иргэдийн төлөөлөл лоозон барьж жагсаж байна. Мөн НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авах санал гаргалаа. Тиймээс хуралдаан түр завсарлалаа.

Сэтгэгдэл (0)