Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж хүчиндсэн этгээдийг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 2 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд 52, 24 настай эмэгтэйчүүдийг ганцаараа явж байхад нь айлган сүрдүүлж хүчиндсэн байж болзошгүй 34 настай эрэгтэй "М" гэгч этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар явж байхдаа бусдын халдлагад өртөж цагдаагийн байгууллагад хандаагүй иргэд байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг зөвлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)