ХНХЯ-ны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд ХАБЭМТөвийн удирдлагууд оролцлоо
- 2019-02-27
- Нийгэм
- 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн энэ сарын 21-нд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон тус салбарт ажиллаж буй 7000 гаруй албан хаагчдын төлөөлөл, төв орон нутгийн 250 орчим удирдах ажилтан оролцсон юм.
Зөвлөгөөнөөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэв. Түүнчлэн салбарын бодлого шийдвэрийг анхан шатны нэгж дээр хариуцан ажиллаж буй удирдах ажилтнуудын санал бодлыг сонсохоос гадна тэдэнд зайлшгүй шаардлагатай Төрийн албаны тухай, Авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилт, салбарын үйл ажиллагаа, хөрөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Энэ үеэр салбарын сайд С.Чинзориг хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар илтгэл тавьсан. Илтгэлдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын үндсэн гол зорилтыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах үйл ажиллагаа гэдгийг тодотгоод өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа онцолсон юм.




Сэтгэгдэл (0)