НИТХ-ын даргаар Р.Дагвыг томилж магадгүй гэв

НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон учраас уг албан тушаалын томилгоог хийх шаардлага үүсээд буй. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн Р.Дагвыг томилох эсэхийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм. Маргааш НИТХ-ын хуралдаантай ч уг томилгооны асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалжийн мэдээллээр НИТХ-ын маргаашийн хуралдаанаар Р.Дагвын томилгооны асуудлыг хэлэлцэх тэргүүлэгчдийн ээлжит бус чуулганы товыг зарлаж магадгүй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.21.27)

    2019-02-27

    ИТХ-ын даргыг тэргүүлэгчдийн хуралдаанаар томилдоггүй юм шүү?Харин ИТХ-ын хуралдаанаар сонгодог юм.