Улсын хэмжээнд анх удаа Универсиад танхим нээгдэнэ
- 2012-03-16
- Спорт
- 0
Монголын оюутны спортын холбоо / МОСХ/ нь оюутан, залуучуудын биеийн тамир, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг их, дээд сургуулиудтай хамтран явуулж 

Монголын оюутны спортын холбоо / МОСХ/ нь оюутан, залуучуудын биеийн тамир, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг их, дээд сургуулиудтай хамтран явуулж ирсэн бөгөөд МУБИС болон бусад ИДС-ийн оюутан залуучууд, багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэгийн хүрээг тэлэх, тэдний танин мэдэхүйд тус дэм болох, эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сургуулийн дотоод соёл, үзэмжийг сайжруулахад чухал хувь нэмрээ оруулна хэмээн үзэж “Универсиадын танхим”-ыг байгуулжээ.
Улсын хэмжээнд анх удаагаа “Универсиадын танхим”-ыг ОУ-ын байгууллагатай хамтран Монгол улсын боловсролын их сургуулийн салбар “Биеийн тамирын сургууль” дээр байгуулаад байгаа аж.
Тус танхимын нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 19-ны өдрийн 11:00 цагт МУБИС-ийн БТС дээр болно. Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МУБИС-ийн ректор Б.Жадамбаа болон МОСХ-ны УЗ-ийн гишүүд оролцох юм байна.
Э. Саран
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)