НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулав

НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдахаар төлөвлөсөн юм. Гэвч хуралдсангүй. Учир нь, МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаагаас болж хурал хойшиллоо. НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид хурлаа эхлүүлэхийг шаардаж хуралдааны танхимд орж ирсэн юм. Харин МАН-ын бүлгийн гишүүд хуралдааны танхимдаа орж ирсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын хуралдааныг 15.00 хүртэл хойшлуулж байгааг сэтгүүлчдэд мэдэгдлээ. Ингэснээр АН-ын төлөөлөгчид тэднийг хүлээх шаардлагагүй болж танхимыг орхин гарав.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хэлснээр бол 15.00 цагаас өмнө тус намын бүлэг хуралдах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)