Өнөөдөр Монголд 2.1 сая хүн гар утсаар нийгмийн сүлжээнд холбогддог
- 2019-02-28
- Нийгэм
- 0

Нэг хэсэг зөвхөн урагшаа харан хөгжиж байсан нийгмийн сүлжээ, өнөөдөр эргээд аюул дагуулж, сэрэмж нэхэх болов. Тэгвэл манай улсын нийгмийн сүлжээний хэрэглээ ямар байгаа талаар тоон мэдээллээс хүргэе.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын статистикаар нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.2 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 10 хувиар нэмэгджээ. Хэрэглэгчдийн 48 хувь нь эрэгтэй, 52 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Эдгээрийн 2.1 сая нь гар утсаар нийгмийн сүлжээнд холбогддог аж. Үүнийг задалбал, нийт хэрэглэгчийн 70 хувь буюу гар утас хэрэглэгчдийн 67 хувь нь юм байна.

Сэтгэгдэл (0)