МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогджээ
- 2019-03-01
- Нийгэм
- 1

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өчигдөр эхэлж, танхимын 2015-2019 оны үйл ажиллагааны тайлан, шинэ удирдлагыг сонгох асуудлыг авч хэлэлцсэн. Хурал шөнө дүл хүртэл үргэлжилж, 800 төлөөлөгчдөөс ил санал хураалтаар ирэх дөрвөн жилд Монголын бизнес эрхлэгчдийг залах хүнээ сонгожээ. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, С.Түмэнгэрэл нарын таван хүн заалнаас нэр дэвшиж өрсөлдснөөс "Өгөөж" ХК-ны зөвлөх С.Түмэнгэрэл нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигчдээс олонхын саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3500 гаруй гишүүнтэй томоохон байгууллага юм.

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.25.121)
masch ich chel am,temchel dundaas garch irlee, tsaachdaa ajillaa zorigtoi ,unencheer chiigeerei. Amjilt chuuseei