Өнөөдөр болох үйл явдал
- 2019-03-01
- Нийгэм
- 0

09.30 цагт "Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал"-ыг танилцуулах семинар Блю Скай зочид буудлын Саффайр танхимд болно.
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна" сэдвээр "Хэвтүүл" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
-MN-Мэдээллийн төвд“Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд ЖДҮХС-гийн зээлийг 2019 онд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид авах боломжгүй болсон талаар "Монголд бид үйлдвэрлэв" ТББ- аас мэдээлэл хийнэ.
-“Хүүхэд- хэрэглэгч” уриан дор зохион байгуулах Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийн тухай мэдээлэл өгөх хурал БСШУСЯ-нд болно.
-УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар ажиллана. Цагдан хорих 461-р ангид хүний эрхийн нөхцөл байдал хэрхэн хангагдаж байгаатай танилцах юм.
13.00 цагт Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа “Скай резорт” цанын баазад болно.
15.00 цагт “Тусгаар тогтнолын үнэ цэн” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадам, үзэсгэлэнгийн нээлтийн Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
-“ТЭЦ-3” ТӨХК дээр Монголын эрчим хүчний шилдэг 100 инженер өдөрлөг болно.

Сэтгэгдэл (0)