Жорж Клүүни Конгресст үг хэллээ

Холливуудын алдарт жүжигчин Жорж Клүүни өнгөрөгч лхагва гаригт АНУ-ын сенатчдын танхимд Суданы өнөөгийн нөхцөл, байдлын талаар үг хэлсэн байна.
Холливудын алдарт жүжигчин Жорж Клүүни өнгөрөгч лхагва гаригт АНУ-ын сенатчдын танхимд Суданы өнөөгийн нөхцөл, байдлын талаар үг хэлсэн байна.
Суданы барууны зүгийн Дарфур мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан түүнийг НҮБ Судан дахь энхийн элчээр томилсон билээ. Тэрбээр 2003 оноос хойш үргэлжилж буй Дарфур дахь Суданы Засгийн газар, босогчдын бүлгийн хоорондох тэмцэл одоо ч дуусаагүй байгааг онцолжээ.
НҮБ-ын тооцоогоор тус мужид 300 мянга орчим хүн амь үрэгдсэн байна. Харин Суданы Засгийн газар үүнийг үгүйсгэж амь үрэгдэгсдийн тоог ердөө хэдхэн мянгаас даваагүй гэсэн байна. Ж.Клүүни Дарфур мужид биечлэн очихоос гадна тус бүс нутгийг хянах Хиймэл дагуулын харуул төсөл
/Satellite Sentinel Project/-ийг үндэслэгчдийн нэг бөгөөд энэхүү хоёр шугамаар цуглуулж, дүн шинжилгээ хийсэн мэдээллээ сенатчдад танилцуулсан аж.
Ж.Клүүни 2010 оны аравдугаар сард Дарфурт зочлох үеэр хиймэл дагуулын ажиглалт хийх санааг сэджээ. Хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сард Суданд зочилж хумхаа өвчний вакцин хүргэсэн энхийн элч тус улсад хүчирхийлэл, өлсгөлөн, хүчин, халдварт өвчин газар авсныг хууль тогтоогчдод дуулгахын сацуу хүмүүнлэгийн тусламж дутагдалтай байгааг дуулгажээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)