Оросын бизнесмэн Парист цамхаг барина
- 2012-03-16
- Дэлхий
- 0
Оросын бизнесмэн Эмин Искендеров Европ тивд хамгийн өндөрт тооцогдох барилгыг Францын нийслэл хотын төвд барихаар болсон байна.

Францын Засгийн газар түүнд энэ зөвшөөрлийг олгожээ. Уг барилга 323 метр өндөр, 280 мянган ам метр ашигтай талбайтай байх гэнэ. Хоёр тэрбум гаруй еврогийн хөрөнгөөр босох уг цамхгийг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Цамхагт зочид буудал, оффис, орон сууц, оюутны дотуур байр, худалдаа, үзэсгэлэнгийн танхим байрлах аж. Э.Искендеровийн хэдийнэ 200 сая еврог дээрх төсөлд зарцуулаад байгаа аж. Тэрбээр энэхүү мөнгийг газар худалдан авах, 190 өрхийг нүүлгэн шилжүүлэхэд зориулжээ.
Энэ онд тэрбээр 100 сая еврог уг төсөлд нэмж оруулахаа мэдэгдэв.

Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)