“Би-Би-Си”-гийн сүлжээнд Ираны хакерууд халджээ

Дэлхийн мэдээ, мэдээллийн хамгийн том байгууллагын нэг Британийн “Би-Би-Си” агентлагийн дотоод сүлжээнд Ираны хакерууд халдсан байна.
Дэлхийн мэдээ, мэдээллийн хамгийн том байгууллагын нэг Британийн “Би-Би-Си” агентлагийн дотоод сүлжээнд Ираны хакерууд халдсан байна.
Олон оронд үйл ажиллагаа явуулдаг тус агентлагийн Персийн мэдээллийн төвийн сүлжээнд хакерууд халдсан бөгөөд хорлон сүйтгэх энэ ажиллагааг Ираны Засгийн газар зохион байгуулсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа “Би-БиСи”- гийн ерөнхий захирал Марк Томпсон нуусангүй. Хакеруудын довтолгоон ноцтой хохирол учруулж чадаагүй байна.
Ноён Томпсоны онцолсноор бүхэл бүтэн хакерчдын арми тус байгууллагын дотоод сүлжээнд халджээ. Персийн мэдээллийн төв нь Ираныг ажигладаг хоёр хиймэл дагуулаас мэдээ авдаг бөгөөд энэ сүлжээнд Ираны хакерууд довтолсон нь Тегераны эрх баригч барууны орнуудын хоорондох хэвлэлийн дайнаас үүдэлтэй аж.

 Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)