Улсын хэмжээнд бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байна

Нийслэлд Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музей зэрэг улсын чанартай 10 гаруй музей байдаг. Эдгээр музейд болон орон нутагт байрлаж байгаа улсын бүх музейгээр маргааш буюу гуравдугаар сарын гуравны өдрийг дуустал иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Энэ жилийн хувьд Монгол Үндэсний музейд өчигдөр 2100 орчим хүн үйлчлүүлсэн бол өнөөдрийн 12 цагийн байдлаар 1200 орчим хүн үйлчлүүлжээ. Амралтын өдрөөр гэр бүлээрээ, анги хамт олноороо музей үзэж байгаа иргэд олон байлаа. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь сурагчид эзэлдэг байна.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмэр онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймээс үндэсний өв соёлоо танин мэдэхэд “Музейн нээлттэй өдрүүд” ихээхэн ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд  хэлж байна.

Өнгөрсөн жил музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд Монголын Үндэсний музейгээр 7 хоногт 80 мянга гаруй хүн үйлчлүүлжээ. Энэ жилийн музейн нээлтээ өдрүүд маргааш буюу гуравдугаар сарын 3-нд дуусах учраас гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэхийг эцэг эхчүүдэд уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)