Уурхайн ослын шалтгаан нууц хэвээр байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь "Эко Алтан Заамар" компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид олж, цогцсыг гаргаад байна.

Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоожээ. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)