Тэтгэврийн мөнгөө аваад явж байсан иргэнийг бүлэглэн дээрэмджээ

Өндөр настай иргэнийг тэтгэврийн мөнгөө аваад явж байхад таван этгээд бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г хоёр эмэгтэй, гурван эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь иргэн П-г тэтгэврийн мөнгөө аваад явж байхыг хараад, хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд архины хамааралтай 27-52 настай гэдгийг мөн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.161)

    2019-03-04

    Хэлэх муу үг олдохгүй байна новшнууд