Валютын Сан Грект санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Олон Улсын Валютын Сан Грект дөрвөн жилийн турш нийт 36,6 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо.
Олон Улсын Валютын Сан Грект дөрвөн жилийн турш нийт 36,6 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо.Валютын Сангийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс дэлхийн зээлдэгч улс орны гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа ийнхүү мэдэгдсэн байна.Тэрээр Грекийн эдийн засгийг чадавхижуулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгоор зөвлөлийн зүгээс хэлэлцэж, тус санхүүгийн дэмжлэгийг баталсан хэмээлээ. Ноён Райс мөн Олон Улсын Валютын Сангаас үзүүлж байгаа тус санхүүгийн дэмжлэгийг үр бүтээлтэй захиран зарцуулж, өрийн хямралаас гаран санхүүгийн болон бүтцийн эрс шинэчлэлтийг нэн даруй хийхийг хүссэн байна.
Энэ нь Грект үзүүлж буй хоёр дахь санхүүгийн дэмжлэг болж байгаа бөгөөд Европын Холбооноос өмнөх санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн билээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
Сэтгэгдэл (0)