БНСУ-ын элчин сайдын яаманд өдөрт 500-700 хүн визийн хүсэл өгч байна

Монголд суугаа БНСУ-ын элчин сайдын яамд өдөрт 700-800 хүн визийн хүсэлт өгч байна. Үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн хүмүүс дундаас сард дунджаар 500-аас дээш хүн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа аж. Иймээс БНСУ-ын элчин сайдын яамнаас визийн материалыг илүү нарийн шалгах шаардлагатай байгааг дуулгасан байна.

Иймээс өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан материалууд болон хойшид визийн хүсэлт өгч буй Монгол иргэдийн визийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулагдах болсныг мэдэгджээ. Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд ) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)