Х.Баатархүү: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нараас тайлбар мэдүүлэг авч байна
- 2019-03-05
- Нийгэм
- 0

Худалдаа хөгжлийн банкны захирлуудыг хорьсон талаар мэдээлэл хүргэсэн. Тус гүйцэтгэх ажиллагааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.
Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон , “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас тайлбар мэдүүлэг авч байна. Яг одоо мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ” гэлээ.

Сэтгэгдэл (0)