Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч гарлаа
- 2019-03-05
- Нийгэм
- 3
Эрүүгийн цагдаагийн албанаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчлан саатуулсан. Мөн “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг байцаасан. Ц.Пүрэвтүвшингийн байцаалт дуусч түүнийг машинд суулган аваад явсан юм.
Мөн тус корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг байцаахаар Эрүүгийн цагдаагийн албанаас дуудсан бөгөөд тэрээр саяхан байцаалт өгөхөөр ирлээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн алба руу орсны дараа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийг машинд суулган авч явлаа. Чухам хаашаа авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.


Сэтгэгдэл (3)
(122.201.21.96)
49/ ийн 70 гаруй хувийг нь улсын мөнгөөр авчихаад миний өмч гээд сингапурийн хужаа нарт зарах гээд явж бсан эх орон ард түмнээс урвагч луйварчин ард нь элбэг баттулга нар бгаа
Зочин (202.9.42.216)
энэ өвгөнд ийм их юм ямар хэрэг байнаа тайван амьдар ч байгаад үхвэл барав гайхалтай шунал шүү?
Нам бус (64.119.20.32)
49 % ИЙГ МОНГОЛДОО АВЧИРСАН МУНДАГ