Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж хэргийг прокурорт буцаалаа.

АТГ-аас түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан “Жаст групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү нарыг шалгаж байгаа юм.

Энэ хэрэгт мөн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нар, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтан, Э.Сүрэн нарыг шалгаж байгаа.

Тэгвэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ний өдрийн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)