Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр санхүүгийн материалыг татаж үзэх шаардлагатай

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлж, Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоож байна. Онц байдал тогтооно гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулах биш. Зарим нэг санхүүгийн материалыг татаж үзэх шаардлагатай байна.

.Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү хөдөлнө.

"Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.

Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ГОК (66.181.186.247)

    2019-03-07

    СУГАРДАГГҮЙ СУГАР , УЯАЧ ГАНЗОРИГ , ШАХАА НЯМДОРЖ НАРАА ШАЛГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВЭЛ ИТГЭЕ!

  • зочин (43.228.129.119)

    2019-03-06

    Нийгэмд том дохоилол , сургамж болж байна. Хуулиас илүү эрх мэдэл иргэнд байх ёсгүйг харуулсан шударга үйл ажиллагаа байгаасаа гэж харж байна. Бурууд хатуу, зөвд зөөлөн төр байгаасаа