Сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, найз нөхөд, ах эгч, эрхэм дүү нартаа Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

Нийслэл хотын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт хийгээд хотын соёлыг түгээн төлөвшүүлэх, амар тайван, хѳгжингүй хотыг бий болгоход дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоо чухал нөлөө үзүүлэх билээ. Аливаа алдаа дутагдлыг хурцаар шүүмжилж, зөв үйлийг дэмжин түгээж, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж буй та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс тань гэгээн байх болтугай.

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)