У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,

Манай улс хүйсийн тэгш байдын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна.  Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг.

Өнөөдөртөрийн албанд ажиллагчдын  60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2018 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.27.207)

    2019-03-07

    ХҮРЭЛСҮХ : дүүдээ.. Дүү гэдэг үг их дотно санагдаж байна.Монголчууд дуртай хүнээ "Дүү" гээд байдаггүй. Ерөнхий сайдын маань хийж явуулж байгаа ажил бүхэн нь "Монголын ард түмэнд таалагдаж" ангасан цангасан цэгийг нь олж оношоо зөв тодорхойлж байгаа болохоор ойрын хүн шиг санагдаж "Дүү" гэлээ.Дүү минь :: Эхлэсэн ажил бүхнээ шантралгүй,ард түмэндээ итгэж хийгүй,7 хэмжиж 1 огтол гэж... Сайн бодолхийлж алдаа гаргахгүйн тулд хөнгөн хуумгай бүү шийд гаргаарай!! Ард чинь асаалттай танк шиг ард түмэн чинь байгаа боловч өөрийг чинь алдаа гаргахыг хүлээж байгаа "Өлөн цөөврүүд"-эд идэш болж хэзээ ч болохгүй..Энэ авилгачдаас салахад амаргүй байгааг ойлгож байгаа.... Бугшсан идээг шахахад цаг хугацаа хэрэгтэй... гЭВЧ БИДЭНД УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ...мИНИЙ ДҮҮ ГЭГЭЭН ОЮУНДАА САЙН ТУНГААЖ АЛДАА МАДАГГҮЙ ЭНЭ БҮХНИЙГ ХИЙНЭЭ ГЭДЭГТ БИД ИТГЭЖ БАЙНА АА...!!

  • СҮРЭН (64.119.24.156)

    2019-03-07

    700 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ТАНХИМД ЯАЖ 1000 ХҮН БАГТААДАГ ЮМ БОЛ ОО? АНХ АН-ЫН МӨНХ...... АЬГАЙ, ЭЛБЭГДОРЖ 2 ИНГЭЖ ХОШГОРУУЛСАН, ОДОО МАН-ЫН МААНГУУД ДУУРАЙГААД Л "1000" ЭЭЖ ГЭЭД Л ХАШГАРАЛДАЖ БАЙНА. ЯАСАН ХӨЛДҮҮ, ИЧДЭГГҮЙ ТОЛГОЙТНУУД ВЭ?