Шуудангийн жижиг боодлын солилцоонд аюултай эд зүйлсийг дамжуулах эрсдэл байна

Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, Дэлхийн шуудан холбооны хамтран ажиллаж, шуудан тээвэрлэлтэд зөвшөөрөгдөөгүй болон аюултай эд зүйлсийн талаарх гарын авлага гарган стандартыг хөгжүүлж байдаг. Цахим худалдааны хөгжлийг дагаад илгээлт, жижиг боодлын солилцоо ихэссэн ч дагаад аюултай эд зүйлсийг шуудангаар дамжуулах эрсдэл мөн нэмэгдсээр байна.

Шууданчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэсрэх аюултай, шатамхай шингэн болон хорт бодисыг шуудангаар дамжуулан тээвэрлэхийг хориглодог.

Дэлхийн шуудангийн хобоо нь Шуудангийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд шуудангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар олон улсын байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байж сурталчлах таниулах ажлыг зохион байгуулж байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үед шуудангийн аюулгүй байдалд харшлах шинээр нэмэгдсэн хоёр зүйлсийг танилцуулж байна. Үүнд:

- Хиймэл мансууруулах бодис

- Зөвшөөрөлгүй литийн батарей

Хиймэл мансууруулах бодис

Дэлхий даяар хууль хүчний байгууллагууд хиймэл мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, зүй бусаар ашиглах, тун хэтрүүлэн амь насаа алдах явдал нэмэгдсээр байгааг анхааруулсаар байна. Фентанил-хиймэл мансууруулах бодис нь морфиноос 50-100 дахин хүчтэй үйлчилгээтэй, үүнтэй төстэй карфентанил фентанилаасаа 100 дахин хүчтэй үйлчилгээтэй бодис гэж үздэг байна. Мөн aкрилфентанил, тетрагидрофуран нь эдгээр бүлгийн бодист хамаарагдана.

Шуудангаар хиймэл мансууруулах бодис тээвэрлэх түгээх хандлага ихсэх болсон нь шууданчдын эрүүл мэндэд нөлөөлөх аюулыг бий болгож байна. Хэрэв үйлчлүүлэгч шуудангийн илгээмжид фентанил болон карфентанил хийсэн тохиолдолд шууд холбогдох байгууллагуудад мэдэгдэх хэрэгтэй байдаг. Энэ төрлийн бодист хордсон тохиолдолд сандрах, толгой эргэх, унтаа байдалтай болох, амьсгаадах, ойлгох чадвараа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ бодисын давсны нэг талстыг сонирхож уух эсвэл амьсгалахад насанд хүрсэн хүний аминд хүрэх аюултай төдийгүй эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай. Хордлогыг тайлах хамгийн энгийн арга нь налоксон хэрэглэх шаардлагатай бөгөөд зарим шуудангийн байгууллагууд назол хэрэглэдэг байна.

Шуудангаар эдгээр мансууруулах бодисыг дамжуулж байгаа нь шуудангийн хяналтын хугацааг удаашруулах гол шалтгаан болж байна.

Литиум батарей

Амархан шатах бодис бөгөөд шуудангийн салбарт ихээхэн хохирол учруулдаг. Одоогийн байдлаар 27 улс орны шуудан өөрийн орны иргэний агаарын тээврийн зөвшөөрлөөр литийн батарейг хүлээн авч байна. Цаашид зарим шуудангийн байгууллагууд чадал нь 100 ватт-цагаас илүүгүй, 2 ш батарейг шуудангаар дамжуулахыг  зөвшөөрч магадгүй юм. 

Зурагт үзүүлсэн батерей нь 20 кг жинтэй 600 ватт-цаг чадалтай байснаас гал их хүчтэй байсан байна. 

Литийн батерейг шуудангаар дамжуулж байгаад Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, нисэхийн компаниуд, Засгийн газар, зохицуулах байгууллагууд анхаарал хандуулж шуудангийн байгууллагуудад зориулсан аюултай ачааны талаарх сургалтуудыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: crc.gov.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)