Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төсөлд санал ирүүлнэ үү

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх  зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна.

Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс  03 дугаар сарын 18-ний өдрийг дуустал цахим шуудангийн s.bolormaa@mpa.ub.gov.mn хаяг болон

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 утсанд ажлын цагаар авах болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Saraa (103.57.95.247)

    2019-03-08

    Ornii suutsnii barilga barihdaa oroh garah garz gargahgui bugdiig butuulj hashaa tataj bardag ajlaa bolihiig husej bn. Undur hugjiltei ornuudad hashaa barihiig buren horiglodog ba bas hotiiin haragdah uzemjind muugaar nuluuldug. Bas ail bolgoniig tagtan deeree eldev um urj tavihiig horiglodog um