ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ: Голомт банкны захирал Г.Баясгалан хөшигний ард муухай авирлалаа

Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд төв байрандаа мэдээлэл энэ сарын 7-ны өдөр хийсэн билээ. Уг мэдээллийн анхаарал татсан зүйл гэвэл ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн мэдээлэл байлаа. 

ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:

Би Голомт банкны захирал Г.Баясгаланд хандаж хэдэн үг хэлмээр байна. Энэ хүн саяхан баривчлагдахад бид жудагтай байсан шүү. Тоглоом тоотой нь дээр. Би ХХБ-ны үүсгэн байгуулагчдын нэг. Бид анхнаасаа шударга, ёс зүйтэй ажилласан. Энэ бизнест их чухал, хүн хуурч болохгүй. Гэтэл Г.Баясгалан хөшигний ард муухай авирлалаа. Энэ хүн Иточугийн хэрэгт холбогдоод байхад ч бид жудагтай загнасан юм шүү.

Төгсгөлд нь О.Орхон захирал өнөөдөр мэдэгдэл хийж байгаа нь хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөх зорилго агуулаагүй гэдгийг онцлов. Манай банк том цохилтод орлоо. Биднийг бизнесийн эрсдэлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй гэв.          

Харилцагч нартаа баярлалаа…

Манай банкны актив улам нэмэгдсэн байна.

Бид эхлүүлсэн төслүүдээ улам үргэлжлүүлнэ.

Шүүхээр нотлогдоогүй, худал хуурмаг мэдээлэл дунд манай банкны нэрийг оролцуулж үйл ажиллагаа явууллаа.

Гүйцэтгэх захирлын хувьд болон хувь хүнийнээ зүгээс ард түмнээсээ, харилцагч нараасаа уучлал хүсэж байна гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)