Египетийн эрх баригчид Израилийн Элчин Сайдыг хөөв
- 2012-03-16
- Дэлхий
- 0
Египетийн парламентын доод танхим Ардын ассамблей нийслэл Каир хотод суугаа Израилийн Элчин сайдыг нэн даруй эх орноос нь гарч явахыг шаардсан байна.

Египетийн парламентын доод танхим Ардын ассамблей нийслэл Каир хотод суугаа Израилийн Элчин сайдыг нэн даруй эх орноос нь гарч явахыг шаардсан байна. Тус улсын эл шийдвэр хоёр орны харилцааг хурцатгалаа. Египетийн эрх баригчид энэхүү үйлдлээ Газын зурваст хүчирхийлэл үйлдэж олон палестин хүний аминд хүрсэн Израилийн Засгийн газрын дээрэнгүй байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн тайлбарлажээ. Ардын ассамблей өнгөрөгч даваа гаригийн орой дээрх шийдвэрийг гаргасан байна. Израиль өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлэн Газын зурваст агаараас цохилт өгсөн бөгөөд дөрвөн өдрийн дараа энэхүү халдлагаа зогсоожээ. Энэ үеэр Палестины 18 иргэн амь үрэгдэж 30 гаруй хүн шархадсан байна. Египетийн Засгийн газрын шаардлагаар Газын зурвас дахь дайралтаа зогсоосон Израилийн армийн төлөөлөгч “Бид Палестины энгийн иргэдийг байгаа болгоогүй. Зөвхөн босогчид, түүний толгойлогчдыг чиглэсэн ажиллагаа явуулсан. Палестины цэргүүд одоо ч манай газар нутаг уруу пуужин харвасаар байна. Өнгөрөгч дөрвөн хоногийн хугацаанд нийтдээ 100 гаруй пуужин харвасан” гэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)