Ослын шалтгааныг мөрдөн шалгана

Швейцарьт Бельгийн жуулчдын сууж явсан автобус осолдож 28 хүн түүний дотор 11-12 насны 22 хүүхэд амь үрэгдсэн хэрэг гарсан билээ.
Швейцарьт Бельгийн жуулчдын сууж явсан автобус осолдож 28 хүн түүний дотор 11-12 насны 22 хүүхэд амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. 52 хүн тээвэрлэж явсан уг автобусанд 46 хүүхэд, зургаан том хүн сууж явсан бөгөөд зургаан насанд хүрэгч бүгдээрээ амь үрэгдэж автобусны хойгуур сууж явсан 24 хүүхэд хүнд хөнгөн бэртсэн байна. Энэ явдалтай холбогдуулан Бельгийн Засгийн газар улсдаа хоёр өдрийн гашуудал зарласан байна. Бельгийн Ерөнхий сайд Элио Ди Рупо, Гадаад харилцааны сайд Дидиер Рейндерс, Швейцарь дахь Бельгийн Элчин сайд Ян Луйкс нар Швейцарийн албаныхантай уулзаж нөхцөл байдалтай газар дээрээс нь танилцжээ. Автобус автозамын туннелийн ханыг мөргөснөөс осол гарсан нь тодорхой байгаа ч юунаас болж аймшигт осол гарах болсныг шалтгааныг тогтоохоор хоёр орны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Учир нь автобус хоёр жолоочтой байсан. Тэд ээлжлэн жолоо барьж байснаас гадна аялалд гарахдаа сайтар амарсан байсан гэнэ. Автобус нэр хүндтэй аялал жуулчлалын компанид харьяалагддаг байна. Мөн автобусны хоёр жолооч хоёулаа нас барсан, Вал Д’Анниве хотын амралтын газраас хөдлөөд 40 орчим километр буюу 20-хон минут яваад осолдсон зэрэг олон шалтгааны улмаас дээрх ажлын хэсгийг томилжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)