Ажилгүй иргэдийн 30 хувь нь дээд боловсролтой

Өнгөрсөн сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 33.9 мянган иргэн ажил хайж бүртгүүлсэн байна. Үүний 24 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэн аж. Харин 9.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа гэнэ. 

Ажилгүй иргэдийн 30 хувь нь дээд боловсролтой юм байна. Тэгвэл 47.7 хувь нь бүрэн дунд, 6.9 хувь нь техникийн болон мэргэжлийн, 1.1 хувийг магистр, докторын зэрэгтэй иргэн эзэлж байгаа аж. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй 406 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүний 48 хувь буюу 198 нь эмэгтэйчүүд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)