УИХ-ын гишүүд хурууны хээгээр саналаа өгнө

Хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор хурууны хээгээр бүртгэх тоног төхөөрөмжийг суурилуулж дууссан байна. Одоогоор туршилтын ажлыг хийж байгаа аж.

Туршилтын ажил дууссаны дараа хүлээн авах бөгөөд төлөвлөгөөний дагуу хаврын чуулганаас хурууны хээгээр ирц бүртгэх, асуулт асуух, санал хэлэх, санал өгөх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд уг төхөөрөмжөөр ирц бүртгэх бөгөөд Төрийн ордны хуралдааны бүх танхимд дээрх төхөөрөмжийг суурилуулсан байна. Туршилтын ажил дуусч, хүлээн авсны дараа хаанахын ямар төхөөрөмжийг хичнээн төгрөгийн зардлаар суурилуулсан талаар мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх юм байна.

Дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Санал хураалт явуулах ерөнхий журамаар:

 9.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

9.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. /Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заасан. 

 

 

Б.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)