Фотошоп программын төлбөргүй сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА (KOICA)-гийн санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулсан юм.

Тус сургалтын төвд сар бүр фотошоп программын сургалтыг төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд 2019 оны 2 дугаар ээлжийн сургалтыг энэ сарын 19-ний өдөр эхлүүлээ. Энэхүү мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж, залуучуудын хөгжлийг дэмжин ажиллаж байна. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)