Өнөөдөр болох үйл явдлын хураангуй
- 2019-03-25
- Нийгэм
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
-Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана
09.00 цагт Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019 Төрийн ордны их танхимд эхэлнэ.
11.00 цагт Хангарьд ордны хэвлэлийн хурлын танхимд Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо болон Нийслэлийн сонгуулийн хорооноос тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд болсон дахин сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээлнэ.
-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.
-ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан "Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх" техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт Блу Скай зочид буудлын Кристал танхимд болно.
11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал болох талаар багш, сэтгэлзүйчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ

Сэтгэгдэл (0)