Өнөөдөр болох үйл явдал
- 2019-03-26
- Нийгэм
- 0

10.00 цагт Эрүүл мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалтын нээлт болно. Мөн энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардуулна.
11.00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан яамны Хүндэтгэлийн танхимд мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Хангарьд" ордонд “Ай Ти Эм 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэл (0)