Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-“Шүүгчийн хараат бус байдлын баталгаа” уулзалт Нээлттэй нийгэм форумд болно.

09.00 цагт  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана.

-“Соёлын өвийг судалж, хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болно.

10.00 цагт "5А" буюу Авлига, Ажилгүйдэл, Авто замын түгжрэл, агаарын бохирдол, Архидалт форум “Новотел” зочид буудалд  болно.

- “Санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” Төрийн ордонд болно.

11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хуучин барилгыг буулгаж, шинээр барьсан орон сууцны түлхүүр гардуулах ёслол болно. 

-“Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс Сингапурт бүртгэлтэй “TJBCO” ХХК Тавантолгойд хууль бус олборлолт хийж байгаа талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх талаар мэдээлнэ.

12.00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15.00 цагт БСШУСЯ-нд Ё.Баатарбилэг сайд сурах бичиг үйлдвэрлэгчид,сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзана. 

19.00 цагт УДБЭТ-т “Дэлхийн театрын өдөр”-т зориулсан Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн тоглолт болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)