Ил задгай худалдааг зогсоолоо
- 2019-03-27
- Улаанбаатар
- 0

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь зөвшөөрөлгүй ил задгай худалдааг цэгцлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард, Мөнгөн завьяа орчимд ил задгай худалдаа эрхлэгч 10 гаруй иргэдийн худалдаалах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 116 дугаар чиглэлийн хөдөлгөөнт авто эргүүл, хорооны цагдаа, хэсгийн ахлагч, хорооны нийтийн эргүүлийн хамт хяналт хийж, үйл ажиллагааг зогсоож үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.




Сэтгэгдэл (0)