Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулав
- 2019-03-28
- Улс төр
- 2

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
- Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
- Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.



Сэтгэгдэл (2)
Зочин (202.9.42.46)
Зөв шийдвэр байна. Дээд шүүхийн шүүгчдыг яаралтай солих хэрэгтэй байна. Иргэний танхимын шүүгчид авлига авдаг мөнгөтэй хүнд компанид үйлчилж тэдний талд шийдвэрээ гаргадаг. Эд нарын шийдвэрийг хянадаг дээд байгууллага байхгүй учир албан тушаалаа урвуулан ашиглаж баяжиж байна шүү.
Монгол шударга (90.186.152.183)
Энэ м.энхамгалан гэгч авилгач этгээд элбэгдоржтойгоо хамт шоронд орох цаг ирлээ Монгол ялна!