Жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигчдод зам тавьж өгөхийг уриалж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд нэг, орон нутгийн замд нэг хүн нас барсан байна. Ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний тав  нь бага насны хүүхэд байжээ.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Дүнжингаравын замд Toyoto Crown маркийн автомашины жолооч явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Иймээс явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Гэвч жолооч нар явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурдтай явдаг зэргээс шалтгаалж явган зорчигч нар зам тээврийн осолд өртсөөр байна.

Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81 хувьтай байгаа бол нийслэлд 93 хувийг эзэлдэг. Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигчдод зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Алба хаагчдын явуулсан хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.64)

    2019-04-01

    гарцаар гарах ногоон гэрэл ассаны дараа явган зорчигч гарцаар гарах гээд гарцны шугам руу гишгэж байхад урдуур нь дайраад гардаг хөлдүү толгойтууд зөндөө байнаа, энэ зураг дээр байгаа УЛСЫН ИХ Дэлгүүрийн өмнөх гарцан дээр ч байнга л ингэж байдаг, ер нь хаа сайгүй л бна, замын цагдаа яагаад энэнд анхаарал хандуулдаггүй юмбэ ??? өчнөөн олон камерны хэрэг яагаад энэ дээр гарахгүй бна вэ ?