“Ливерпүүл” 120 нас хүрлээ
- 2012-03-19
- Спорт
- 0
1892 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Жон Хоулдингийн байгуулсан яруу алдарт баг өдгөө 120 жилийн түүхийг ардаа үджээ.
1892 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Жон Хоулдингийн байгуулсан яруу алдарт баг өдгөө 120 жилийн түүхийг ардаа үджээ. Тухайн үед Ливерпүүл хотод “Эвертон” клуб оршин тогтнож байсан ч багийн дотоод уур амьсгал тааруу байсан нь шинэ баг мэндлэх гол нөхцөл болсон юм. “Ливерпүүл” клуб байгуулагдсан цагаасаа хойш “Эвертон”-оос харьцангуй илүү амжилт үзүүлж, улмаар Их Британи арлын бүх цаг үеийн хамгийн аугаа багаар тодорчээ. “Аваргуудын лиг”-т тав, “Премьер” лигт 18, “Европын лиг”-т гурав, “Холбооны цом”-д долоо, Лигийн цомд найман удаа түрүүлсэн гээд Европын дэвжээнээс 11, Англиас 53 цом авсан байна. “Ливерпүүл”-ийн түүхэнд алтан үсгээр бичигдэм олон сайхан тоглолт болсны нэг нь 2005 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт юм. Энэ багийн нэр алдар, аугаа амжилт, дурсамж дурдатгал болсон тэрхүү тоглолт “Аваргуудын лиг”-ийн бүх цаг үеийн шилдэг шигшээ тоглолтоор нэрлэгдэж байсан билээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)