Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD – ЭЗХАХБ), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулна.

09.00 цагт Нийслэл дэх Мал эмнэлгийн байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.

09.00 цагт "Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019" чуулган Blue Sky зочид буудалд болно.

10.00 цагт Аутизмыг таниулах дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог.  Энэ жил аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага нэг дор цуглан, эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэлд нээлттэй өдөрлөгийг One event hall-д зохион байгуулна. 

10.00 цагт МХЕГ- аас зохион байгуулж буй иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно. 

11.00 цагт НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл хийнэ. 

11.30 цагт  Үндэсний мэдээллийн төвд Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч Хятадын "Хун Юн Син Хан" компанийн хууль бус үйл ажиллагааны талаар хуульч Д.Түвшин мэдээлэл хийнэ.

11.30 цагт БСШУСЯ Боловсрол телевиз хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол БСШУСЯ-ны 401 тоотод болно. 

14.00 цагт Мишээл экспод "Эх оронч худалдан авалт" үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)