И баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцана уу

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол доорх заавартай танилцаарай.

Утасны дугаараар - Бүртгэлтэй утасны дугаараасаа 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, мессежээр нэвтрэх нэр, нууц үгээ авна.

И-мэйл хаягаар - Та https://ebarimt.mn/ цахим хуудсанд хандаж ‘’ХУВЬ ХҮН’’ нэвтрэх хэсгийн доор байрлах хэсэгт бүртгэлтэй и-мэйл хаягаа оруулан бүртгэлээ сэргээнэ.

Өөрийн биеээр хандах – Бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараар нэвтрэх нэр эсвэл нууц үгийг сэргээх боломжгүй бол

 

- Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон Нийслэлийн татварын газар, Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд

- Хөдөө орон нутагт бол харьяа татварын албанд тус тус өөрийн бичиг баримттайгаа хандана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)