Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт  “Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно. 

09.00 цагт “Шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсрол: Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын хяналт шинжилгээний 2019 оны дэлхийн тайланг  НҮБ-ын байранд танилцуулна.

11.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байгаа талаар мэдээлнэ.

-  “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг “UB Grand” зочид буудалд танилцуулна.

-  Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг “Шангри-Ла” зочид буудалд танилцуулна. 

-Ард түмний олонхийн засаглал намаас Сонгуулийн eрөнхий хороонд мэдэгдэл хүргүүлнэ.

-Төрийн ордонд Увс аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дарга, алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

- Биеийн тамир, спортын газарт Польш улсын Торун хотноо болсон Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Оюутны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. 

-“Үндэсний мэдээллийн төв”-д “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг нийтэд ил зарлах талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл цаг үеийн асуудлаа мэдээлнэ. 

12.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурна. 

-“Үндэсний мэдээллийн төв”-д "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

16.00 цагт Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн ёслол “Corporate Convention Centre”-т болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)