Сиркл К-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

 Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн, хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ.  Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • АРД (64.119.17.224)

    2019-04-04

    ХОВДОГ ШУНАХАЙ ШУЛААЧИНГУУД БАРААГАА ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭЭР БОРЛУУЛАХ ГЭДЭГ ӨНӨӨХ НЬ ХҮН АВАХГҮЙ БАЙСААР ХУГАЦАА НЬ ДУУСНА ТЭГЭЭД ХУВЬ ХҮМҮҮСТ ХЯМДХАН ШАХНА НӨГӨӨДҮҮЛ НЬ НАРАНТУУЛИЙН АРЫН ХААЛГАН ДЭЭР ХУЛГАЙГААР ЗАРНА