Б.Махбалд холбогдох шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг товлосон байна.

 ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)