Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилов

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

\Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томиллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)