Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг албан тушаалаас нь огцруулжээ

Ерөнхий прокуророос Б.Жаргалсайханыг томилох саналыг УИХ дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч өчигдөр тэр даруйд нь зарлиг гаргаж түүнийг албан тушаалд нь томилсон юм. Мөн өчигдөр орой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын ерөнхий прокурорын газар очиж Ерөнхий прокурорын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд оролцсон. Ингэхдээ Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулжээ.

Уг зарлигт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцрууллаа гэжээ.

Ингэснээр Ерөнхий прокурорын хоёр орлогчийг шинээр томилох шаардлагатай болж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)