Өнөөдөр болох үйл явдал
- 2019-04-08
- Нийгэм
- 0

09.30 цагт "Бидний цөөхөн монголчууд" төслийн М.Зоригт 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны сайдад хүлээлгэж өгнө.
10.30 цагт МҮЭ-ийн холбооноос энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Үндэсний чуулган, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагт “Ардын заргын товчоо”-ноос нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно.
12.00 цагт шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болгохыг эсэргүүцэж иргэн Л.Чулуунцэцэг мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвээр, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах, Зөрчлийн хуулийн зөрчлийн асуудлаар “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл (0)