Энэ сарын 25-нд 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн замын хөдөлгөөнийг хаана
- 2019-04-09
- Улаанбаатар
- 0

Нийслэл Улаанбаатар хотод болзошгүй газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулахаар нийслэлийн засаг дарга, Монгол Улсын шадар сайдтай хамтран ажиллах гэрээнд тусгаж, А/88, А/89 дүгээр захирамж гарч 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуулилалтыг зохион байгуулахаар 14 ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ИРГЭД 111 АЮУЛГҮЙН ТАЛБАЙД ТҮР ЦУГЛАРАХ ЁСТОЙ
Эхний дадлагатай холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өглөөний 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж, 08:00 цагт газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаснаар иргэд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор томилгоожуулсан 111 аюулгүйн талбайд түр цугларна.


Сэтгэгдэл (0)